top of page
happy_photos_v2_faces_x2.jpg
Colors.png

BEVERLY DORJSUREN

pngwing.com_auto_x2.png
pngwing.com (2)_auto_x2.png
pngegg (7)_auto_x2.png

Тэрээр 1997 онд АНУ-руу суралцахаар явсан бөгөөд ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэж, Баклавар зэргийг Барилгын инженер мэргэжлээр, Магистер зэргийг Олон Улсын Бизнес, Худалдааны  мэргэжлээр тус тус амжилттай дүүргэж ажиллаж, амьдарч байгаад 2012 онд Монголдоо эргэн иржээ. Тэрээр барилга, байгууламж, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, газар тариалан , олон улсын худалдааны төслүүд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагад ажилласан ба олон улсад үйл ажиллагаа явуулдаг худалдааны компанийг үүсгэн байгуулж, олон улсад манлайлагч залуу гэсэн тодотголтойгоор олон шагнал урамшуулал авсан. Харин 2016 онд түүний амьдрал оромгоороо эргэсэн. Энэ нь түүний сэрэлт, сүнсний дуудлага байсан. Тэр өөрийн урдаа тавьсан зорилго, хийж байсан ажил, амьдарч байсан орчиндоо итгэх, итгэл үнэмшилээ алдсан бөгөөд үүнээс үүдэж сэтгэл гутрал, айдаст орж хүнд өвджээ. Тухайн үед бүхий л эмнэлэг, сэтгэл зүйч, лам, үзмэрч, бөө, Австрали, АНУ зэрэг оронд очиж эмчлүүлж байжээ. Гэвч бодит үр дүн гараагүй бөгөөд тэрээр цөхрөлд хүрсэн. Эцэст нь тэр өөртөө туслахаар шийдэж, өөртөө л туслахгүй бол хэн ч түүнд туслаж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Улмаар өөрийгөө хайрлаж, бясалгал хийж, энергийн эмчилгээ хийлгэж, сөрөг бодол эгo-гooсoo салж, итгэл үнэмшилээ өөрчилж, энергийн хуулийг ашиглаж, өөрийгөө анагааж, чөлөөлж, судалж, суралцаж ирсэн. Тэр өөрийгөө “анагаасан” хүн юм. Улмаар бусдад өөртөө туслахад нь туслах урам зориг авч 2018 онд Энэтхэгийн Сохам Аюур Иог/ Монгол Улсын Мандала иог төвд олон улсад заах эрхтэй Хатха Иог-Бясалгалын багшийн күрс, 2020 онд АНУ-ын Мэргэшсэн орлогч сэтгэлзүйч эмчийн бүрэн итгэмжлэгдсэн Кев сургалтын академийг Бүрэн итгэмжлэгдсэн мэргэжлийн Сүнслэг-Оюунлаг багш дасгалжуулагч диплом, 2020 онд олон улсад эмчлэх эрхтэй Прана буюу Био-Энергийн эмчлэгчээр АНУ-ын Монгол дахь салбар Прана Төв-д суралцаж төгссөн. 2020 оноос бусдад сүнсэн бие, махан бие, бодол сэтгэлээ анагаахад нь туслаж ирсэн бөгөөд эрүүл энх, сэтгэлийн амар амгаланг олж, амьдралын гайхамшиг болох туйлын үнэнд хүрэх замыг чиглүүлж ажилласаар байгаа билээ. Мөн тэрээр өөрийн ховор увьдас болох энергээр анагаах чадвараараа олон мянган хүнийг эмчилж, хүнд, хөнгөн өвчин зовлонгоос салгаж байгаа бөгөөд тэр өөрийн үлдсэн амьдралаа дэлхийн ухамсарыг сэрээж, энергийн түвшинг дээшлүүлэх, бусдад туслахад зориулж байгаа билээ.

pngwing.com (3)_auto_x2.png
pngegg_edited.png
bottom of page