top of page

БИО-ЭНЕРГИЙН                                     ЭМЧИЛГЭЭ

Био-Энергийн эмч, анагаагч Д. Болортуяа ака Beverly Dorjsuren багшийн алсын зайны энергийн эмчилгээний удирдамж:​​

pngwing.com.png
pngwing.com.png

Энэ удирдамжтай танилцаж, ойлголт авсаны дараа цаг авах хүсэлтээ чатаар илгээнэ. Эмчилгээ зөвхөн энергийн бие дээр зайнаас хийгдэх тул биечлэн уулзалт хийхгүй. Дэлхийн бүх улс орон болон хөдөө орон нутгаас шууд эмчилгээнд орох боломжтой юм.

БҮТЭН БИЕИЙН ЭНЕРГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, ЭМЧИЛГЭЭ

pngwing.com.png
—Pngtree—golden energy aura_5397167.png
pngegg (7).png

Бүтэн энергийн цэвэрлэгээ, хүрдүүдийн тэнцвэржүүлэлт, бүх эрхтэнгүүдийн эмчилгээ, анагаалт болон энергийн хамгаалалт, идэвхижүүлэлт хийнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 40 минут. Анагаах энергийн идэвхитэй хугацаа буюу эмчилгээ хүний бие дээр үргэлжлэх хугацаа 3-н хоног явагдана. Үнийн тариф: 1 удаа орох 60,000Т / Багштай утсаар ярихгүй, зөвхөн чатаар багшаас асуух зүйлээ товч бичиж асууж болно/. 1 удаа орох 150,000Т /Багштай утсаар холбогдож зөвөлгөө, чиглүүлэг авах ярилцлагын цаг орсон/

КҮРС ЭМЧИЛГЭЭ БА ЭРЧИМЖҮҮЛСЭН АНАГААЛТ

7 хоногт 2 удаа нийт 8-н удаа 1 сарын энергийн күрс буюу давтамжит эмчилгээ. Хүнд өвчтөй болон энергийн алдагдалд орсон эсвэл энергиэ нөхөх хүмүүст тохиромжтой. Утсаар багштай холбогдож оншолгооны хариу, болон багшаас зөвөлгөө, чиглүүлэг авах цаг багтсан. Үнийн тариф: 1 сарын эмчилгээ 480,000Т

ЭМЧИЛГЭЭ ХЭРХЭН                                                              ХИЙГДЭХ ВЭ?

pngegg (6).png
pngwing.com.png
pngwing.com.png

Эмчилгээний туршид багшийн явуулсан тарнийг сонсон нүдээ аниад гарын алгаа дээш харуулаад өвдгөн дээрээ тавиад эмчилгээ авч байгаагаа мэдэрч тайван, тухтай сууна. Хүнд өвчтөй хүмүүс хэвтэж байж болно. Багш бясалгалын түвшинд орж анагаагч бурхад, сахиусан тэнгэрүүд, дэлхий ертөнц, таны өвөг дээдсүүдтэй холбогдож анагаалт хийдэг. Эмчилгээ 40 минут үргэлжилнэ. Тарни дүүрхэд эмчилгээ дүүрнэ. Эмчилгээнд орсоны дараа 24-н цаг усанд орохгүй. 3-н өдөр анагаах энерги бие дээр үйлчлэх тул гам барина. Үүнд сэтгэл санаагаа амар амгалан, аль болох тайван байлгаж, хоол ундаа сайн идэж, даарч хөрөхгүй байна.

ЭМЧИЛГЭЭНИЙ НӨЛӨӨЛӨЛ ХЭРХЭН БИЕ ДЭЭР ИЛРЭХ ВЭ?

Эмчилгээнд орсоны дараа зарим хүмүүст хууч хөдлөх, бие тавгүйрэх зэрэг үзэгдэл гарч болно. Эмчилгээ явагдаж байна гэсэн үг. Хэт их өвдөлт өгвөл өвчин намдаах эм бага тунгаар ууж болно. Ихэнх хүмүүст хууч хөдлөх, бие тавгүйрэх шинж тэмдэг илрэхгүй. Бие хөнгөрч, амар амгаланг мэдэрч анагаагдана.
Энергийн эмчилгээ, анагаалтыг Нууц цэцэрлэг бясалгал, мөн орчин цагын эм, эмчилгээтэй хавсарч хийхэд үр дүн сайн байдаг. Тухайн хүний итгэл үнэмшил, мөн өөрийн хүчин чармайлт, үйлийн үрийн барилдлагаас шалтгаалж анагаах энергийг биедээ хүлээн авах, хүртэх чадвар болон эдгэрэх үйл явцад нөлөөлдөг. Эдгэх, анагаагдах учиртай аливаа хүн хорт хавдар болон бусад хүнд өвчинөөс ч анагаагдана. Мөн анагаах энерги таны амьдралын чанар, эрч хүч, элбэг дэлбэг байдал, аз ёндоо, харилцаа, эрүүл мэнд, гоо үзэсгэлэн оршихуйг бүхэлд нь тэтгэж таны энергийн давтамжыг өргөж таны оршихуйг дэмжинэ.
Гэрийн тэжээвэр амьтад, цэцэг ургамал мөн орон гэр, газар нутагт анагаалт авч болно.

pngwing.com.png
pngegg (8)_edited.png
pngegg (9).png
pngegg (10).png
bottom of page